“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” XVII ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ОНЦЛОГ

2022 оны 7 сарын 3-ны Бямба гарагт Улаанбатаар хотноо МУИС-н номын сангийн хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдах 17-р чуулган нь “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган” сэдвийн дор зохион байгуулагдана.

Энэ удаагийн чуулганаар  мэдээлэл техонолгийн чиглэлээр гадаад, дотоодод ажилллаж суралцаж буй мэргэжил нэгт залуус оролцож энэ салбарын  хүрээн дэх

  • Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,
  • Хилийн чанад дахь Монголчууд төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр авахад тулгарч буй бэрхшээл ба боломжууд,
  • Өгөгдлийн засаглал ба тусгаар тогтнол,
  • Мэдээллийн  аюулгүй байдал
  • Технологийн салбар дахь хүний нөөцийн асуудлууд сэдвүүдээр санал бодлоо солилцоно.

Энэ жилийн чуулганы хувьд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулганы нэг хэсэг болон хийгдэж буйгаараа онцлог болж байна.

Энэ удаагийн чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй Гэрэгэ систем, LIME, Финекс, хамтран ажиллагч iLease компаниудад гүнээ талархаж байна

17-р чуулганыг зохион байгуулах баг

Цахим Өртөө Холбоо

Advertisement

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих

XVII чуулган – Зохион байгуулагч байгууллагууд

XVII чуулган – Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд